Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ /2023 оны 11-р сарын 30-ны байдлаар /
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
/2023 оны 11-р сарын 30-ны байдлаар /
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-30-НЫ БАЙДЛААР)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.
2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл Баянхонгор аймгийн нийт нутгийн нэн их 8.4%, Их эрсдэл 42,9%, Дунд эрсдэл 43,8% Бага эрсдэл 4.5%, Хамгийн бага эрсдэл 0,3% зудын эрсдэлтэй байгаа бол дөнгөж 4.8 хувьд бага эрсдэлтэй гэж гарлаа.
Өөрөөр хэлбэл: Аймгийн нийт нутгийн 95.1%-даа зудын эрсдэл нэн их буюу их байна.
Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац Манай аймгийн хувьд нийт нутгийн 21.5 хувьд хүрэлцээтэй байхаар, харин 78.5 хувьд хэтэрч гарсан байна. / http://bayankhongor.tsag-agaar.gov.mn /
11 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн нийт нутгийн 35% гаруй хувьд цастай, хангайн хойд сумдаар тэгш талдаа 0-3 см хүртэл зузаан цастай байна.
Энэ зун гантай, гандуу байсан говийн болон хангайн бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна.
Эрсдэл ихтэй гарсан нь манай аймгийн хувьд зуншлагын байдал 80% гаруйдаа гантай буюу гандуу байсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхлээд байна.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
БАЯНХОНГОР АЙМГИЙН УЦУОШТӨВ
2023-12-04