Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ


ЦАСНЫ МЭДЭЭ / СМ-ЭЭР /
2022 оны 01-р сарын 10-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 16.6-25.2 градус хүйтэн, говийн нутгаар 11.9-15.6 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 14.2-15.2 градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30⁰С- ыг давж Хангайн уулархаг бүсийн нийт нутгаар 30-37⁰С хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 18-27 градус хүйтэн, говийн нутгаар 12-15 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 14-17 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40⁰С -ыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар 0.0-0.5 мм, говь бүсийн нутгаар 0.0-1.1 мм, хээр талын бүсийн нутгаар 0.0-0.5 мм орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Баянцагаан 17 м/с, Богд сумд 21 м/с хүрч, бусад сумуудад 2-17 м/с-ын салхи, шуургатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан 17м/с, Богдод 21 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд худаг болон, цасаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малд нэмэгдлээр өвс тэжээл өгөх, бууц хөрзөнг цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлтэнд гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-10 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Одоогоор аймгийн нийт нутгийн 40% цасан бүрхүүлтэй харин цасны өндөр 0-4 см, өвөлжилт хэвийн байна.
- Одоогоор мал хорогдолгүй байна.
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2022-01-12
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2022-01-12 | 2022-06-25 | 272 |
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 2-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2021-12-23 | 2022-06-25 | 297 |
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2021-12-13 | 2022-06-25 | 304 |
2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 3-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2021-12-02 | 2022-06-25 | 335 |
2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2021-11-11 | 2022-06-25 | 319 |