Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 3-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ / %-иар /
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 11.1-13.4 градус дулаан, говийн нутгаар 14.7-25.5 градус дулаан,
харин хээр талын бүсийн нутгаар 15.2-21.2 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Богд, Жинст сумуудад 2 өдөр, Эхийн голд 6 өдөр +30 градусыг давж халсан. Хамгийн их температур нь Эхийнголд 34 градус хүрч халсан байна. Бусад сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 16-19 градус дулаан, говийн нутгаар 20-27 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 18-31 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумуудад хөрсөндөө +40 градусыг давж 46-58 градус хүрч халсан байна. Хамгийн их нь Эхийн голд 58 градус хүрч халсан.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 5.9-41.4 мм, говийн нутгаар 0.4-12.3 мм, харин хээр талын бүсийн нутгаар 7.4-14.7 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Эрдэнэцогт суманд 41.4 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Баянговьд 0.4 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Байдраг сумд 20 м/с, Галуут, Богд сумуудад 16м/с хүрч тус тус шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Энэ 10 хоногт бороо орж говийн нутгаар бэлчээрийн ургамлын гэмтэл сэргэж таана хөмүүл зэрэг ургамлуудын ургалт сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү боловсруулах, мөн газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хураах ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-3 градусаар сэрүүссэн байна. Хур тунадас ихтэй байлаа.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
2023 оны 08-р сарын 31-ны байдлаар Баянхонгор аймгийн нийт нутгийн 20 хувь сайн, 70 хувь нь дунд,10 хувь нь муу буюу хатаж гандсан байдалтай байна.
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2023-09-01