Урьдчилсан мэдээ > Сумдын 1-5 хоног

Сумдын 1-5 хоног

Шинэчлэгдсэн: 2024-07-27 08:17:25

Анхааруулга мэдээ:

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2024 оны 07 дугаар сарын 26-ны 20 цагаас 27-ны 20 цаг хүртэлх 1 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баянхонгор аймгийн нутгаар: Үүлшинэ. Уулархаг нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи нийт нутгаар баруун өмнөөс 5-10м/с. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +9...+14 градус дулаан, өдөртөө +22...+27 градус, Алтайн салбар уулс, хээр талын нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +26...+31 градус, говийн нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +28…+30 градус, өдөртөө +38...+40 градус дулаан  байна.  

 

Баянхонгор сумын нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-9 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна. 

 

2024 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: 28, 29, 30-нд Хангайн уулархаг нутаг, хээр тал, говийн нутгийн зарим газраар түр зуурын аадар бороо орно.

Салхи: Нийт нутгаар 5-10м/с

Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, хээр талын нутгаар шөнөдөө +18 ...+23 градус, өдөртөө +27...+32 градус, говийн нутгаар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +29...+34 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +28...+30 градус, өдөртөө +36...+41 градус дулаан байна.