Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Баянхонгор аймгийн 2020 оны уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Шинэчлэгдсэн: 2024-12-05 21:44:43

БАЯНХОНГОР АЙМГИЙН 2020 ОНЫ УУР АМЬСГАЛЫН

ӨӨРЧЛӨЛТ ХАНДЛАГА

Агаарын жилийн дундаж температур нь хангайн уулархаг нутгаар -0.3-аас–5.90С, тал хээрийн нутгаар 1.7-оос 2.70С,  говийн нутгаар 4.8-аас 9.60С, Говь-Алтайн салбар уулсаар 1.5-аас 2.4 градусын хооронд хэлбэлзэж байгаа нь нийт нутгаар Олон Жилийн Дундажаас 0.8-аас 2.70С дулаарсан.

 

 

 

Жилийн хамгийн хүйтэн температур 12-р сард ажиглагдаж хангайн уулархаг нутгаар -35.80С -оос -47.80С, тал хээрийн нутгаар -33.80С -аас -36.50С, говийн нутгаар -23.20С -оос -34.50С хүрч хүйтэрсэн байхад хамгийн дулаан температур 7 сардаа Хангайн уулархаг нутгаар 24.80С -аас 28.60С, Тал хээрийн нутгаар 27.60С -аас 29.60С, Говийн нутгаар 33.10С -аас 38.00С хүрч дулаарсан.

 

 

 

 

 

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 2020 онд                                              Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт

агаарын хамгийн хүйтэн температур                                                          2020 онд агаарын хамгийн

 12-р  сард       ажиглагдсан                                                                          дулаан  температур 7-р сард ажиглагдсан                  

                        

 

 

 

 

 

Хур тунадасны хувьд Баянхонгор аймгийн  хангайн уулархаг нутгаар 52.8мм- ээс 175.8 мм, тал хээрийн нутгаар 73.3мм-ээс 149.0мм,  говийн нутгаар 35.9мм-ээс 47.6мм хооронд хэлбэлзэж, Олон Жилийн Дундажаас говийн болон тал хээрийн бүс нутгаар 3.3мм-ээс 119.2 мм хүрч багассан ба хангайн уулархаг нутгийн зарим газраар 9.9мм-ээс 55.8 мм-ээр буурчээ.

 

Хамгийн их хур тунадас нийт нутгаар 9-р сарын 29-ны өдөр орсон.  Орсон тунадасны хэмжээгээр хамгийн их хур тунадас Шаргалжуутад 49.7мм хэмжээтэй байсан байна.

 

Аймгийн нийт нутгаар хур тунадастай хоногийн тоо 23-95 өдөр байсан бол цасан бүрхүүл тогтсон хоногийн тоо 4-127 өдөр байсан.

 

 

Салхины дундаж хурд хангайн уулархаг нутгаар 2.1-оос 4.2м/с, тал хээрийн нутгаар 2.9-оос 4.1м/с,  говийн нутгаар 2.4-өөс 4.9м/с хүрсэн. Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5 сард тохиож 14-29м/с хүрч салхилж нийт нутгаар жилийн туршид хүчтэй салхитай өдөр 1-35 өдөр ажиглагдсан.

 

 

 Шороон шуурганы давтагдал хангайн уулархаг нутаг 1-ээс 11өдөр, тал хээрийн нутгаар 6-аас 14 өдөр, говийн нутгаар 1-ээс 24 өдөр ажиглагдаж  цасан болон орон шуурга нийт нутгаар 1-ээс 10 өдөр ажиглагдсан байна.

 

Уур амьсгалын өөрчлөлт хандлага бичсэн:

Цаг уур, уур амьсгалын ерөнхий технологич инженер Л.Цэрмаа

                                                                                                                2021.01.26