Мэдээлэл

Мэдээлэл үйлчилгээ

Шинэчлэгдсэн: 2024-04-26 02:23:53

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Эрхэм зорилго:

Баянхонгор аймгийн  уур амьсгал, усны нөөц, орчны бохирдолд байнга хяналт, шинжилгээ, судалгаа хийж, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд Ус цаг уур орчны хяналт шинжилгээний  үнэн зөв, чанартай мэдээ, мэдээллээр шуурхай үйлчлэх, байгаль цаг агаарын аюултай үзэгдэл, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх явдал юм.

Стратегийн зорилт:

Ус цаг уур орчны төлөв байдлын өөрчлөлтийн урьдчилсан болон бодит горимын мэдээ, мэдээллээр улс орны нийгмийн хэрэгцээг хангаж, мэдээллийг шийдвэр гаргах түвшинд хүргэж, байгаль цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос учирч болох эрсдэлийг багасгах нөхцлийг бүрдүүлнэ.

Уур амьсгалийн өөрчлөлтөөс монгол орны байгаль экологид үзүүлж буй нөлөөг тодорхойлох чиглэлээр байгууллагын зөвлөмж, ус орны хэрэгцээ шаардлагыг харгалзан Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний нягтаршлыг сайжируулж өргөтгөнө.

Ус цаг уур, орчны улсын сүлжээний ажиглалтын мэдээллийг хэрэглэгчидэд хүргэх үйл ажиллагаанд техник технологи, программ хангамжийн шинэчилэл хийж, цаг уурын мэдээллийн цогц системийн горимд шилжинэ.

БҮТЭЦ ОРОН ТОО

Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төв нь Захиргаа аж ахуйн хэсэг, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс, Цаг уур технилогийн хэлтсийн цаг уурын 9 өртөө, хөдөө аж ахуйн цаг уурын 10 харуул, ус судлалын 11 харуул, Байгаль орчны шинжилгээний лаборатори, цаг агаарт зориудаар нөлөөлөх Баян бороо-1, Баянбороо-2 экспедиц, 6 газрын генератор, 90 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.