Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Шинэчлэгдсэн: 2024-12-23 12:06:04

   Агаарын температурыг өөрчлөлт. Баянхонгор аймгийн нутаг нь хангай, тал хээр, говь хосолсон уудам дэлгэр нутагтай тул дулаан хүйтний хэлбэлзэл ихтэй сүүлийн жилүүдийн байдлаар нийт нутгаар жилийн дундаж агаарын температур дундажаар 2.00С дулаарсан  хэдий ч улирлаар нь авч үзвэл: Ихэнх нутгаар өвлийн улиралд 1.4-өөс 2.5 градус, хавар зуны улиралд 0.2-оос 1.0 градусаар дулаарсан,  нутгийн өмнөд хэсгээр өвлийн улиралд -0.2-оос -2.0 хүйтэрсэн хэдий ч зуны  улиралд 2.0 градусаар дулаарч ажиглагдаж байна.

Хамгийн хүйтэн жилүүд нь  1993, 1994 онуудын  агаарын жилийн дундаж температур нутгийн хойд болон төв хэсэгт -1.00С-аас  -3.70С хүйтэн. Хамгийн дулаан жилүүд нь 1990, 1995, 1997, 1998,  2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2012, 2013, 2014 онуудын  агаарын жилийн дундаж температур 1.0-аас 5.00С дулаан байсан. Хамгийн хүйтэн жил 1993 он байхад хамгийн дулаан жил нь 2009 он байжээ. 

Үнэмлэхүй хамгийн их бага температур. Сар сарын үнэмлэхүй их бага температурын олон жилийн дундаж хэмжээ нь тухайн орон нутгийн дахь температурын хэлбэлзлийн боломжит хязгаарыг илтгэнэ. Жилийн хамгийн хүйтэн 1 дүгээр сарын уур амьсгалын дундажаар үнэмлэхүй хамгийн бага температурыг  2017 онтой харьцуулахад 2017 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр -23.0-аас -43.5 градусын хүйтэнтэй байгаа нь уур амьсгалын дундажаар нийт нутаг дэвсгэрт 0.5-аас 2.8 градусаар дулаан байсан бол хамгийн дулаан сар болох 7 дугаар сарыг харьцуулахад үнэмлэхүй их утга 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд 27.3-аас 41.8 градусаар дулаарч уур амьсгалын дундажаас 1.4-өөс 4.3 градусаар дулаарчээ. Харин 2017 оны 6, 7 дугаар сард нийт нутгаар агаарт 30 градусаас давж  6-60 өдөр халсан нь өмнөх оноос 4-10 хоногоор давж ажиглагдсан.

Хур тунадасны өөрчлөлт. Баянхонгор аймгийн газар нутаг нь эх газрын эрс тэс, хуурайвтар уур амьсгалтай бүсэд оршдог. Хамгийн их хур тунадас орсон жилүүд 2003, 2007, 2015, 2016 онууд байлаа. Аймгийн нийт нутаг дэвсгэрт хамгийн их хур тунадас 2003 онд 59.1-ээс 428.2мм хур буусан байхад хамгийн бага хур тунадас 1991, 2001, 2009 онууд байсан бөгөөд  2001 онд 18.3-аас 141.7мм хур тунадас оржээ.

Дулааны улиралд хамгийн их хур тунадас орсон жил нь 2003 онд тохиосон аймгийн нийт нутаг дэвсгэрт 49.9-өөс 399.8мм, хамгийн бага нь 7.4-өөс 196.9мм  хур орсон бол  нэг өдөрт орох хамгийн хур тунадас 2015 оны 8 дугаар сард Баянхонгор сум орчимд 54мм орсон байна. 

Хүйтний улиралд хамгийн их хур тунадас орсон 1993, 2001, 2002, 2007 онуудаас 1993 онд 5.3-аас 56.7 мм хур тунадас орж байсан.

Салхины горимын өөрчлөлт. Баянхонгор аймгийн нийт нутгаар салхины чиглэлд өөрчлөлт ороогүй харин салхины дундаж хурд сүүлийн жилүүдэд 0.5м/с өссөн, их хурд хэмжээ нэмэгдсэн, хүчтэй салхитай өдрийн тоо олон жилийн дундажийн орчимд байна. Сүүлийн жилүүдээс салхины хурд хамгийн их хэмжээнд хүрч хохирол учруулсан 2013 оны графикаар харуулав.

Хамгийн их салхины хурд  2013 оны 3-р сард  Баянговь суманд 34м/с хүрч , Эхийн голын орчимоор 40м/с хүрч гамшигт үзэгдэл ажиглагдаж  Баянговь суманд хүчтэй шороон шуурганаас болж 27 айлын гэр нурж  нэлээдгүй хохирол гарч байсан.

 

 

Уур амьсгалын өөрчлөлт, хандлага бичсэн:

Цаг уур, уур амьсгалын инженер. Л.Алимаа