Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2018 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА
Агаарын жилийн дундаж температур нь хангайн уулархаг нутгаар 0.3-аас -4.30С, тал хээрийн нутгаар 0.4-өөс 1.90С, говийн нутгаар 4.3-аас 8.90С-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь нийт нутгаар Уур Амьсгалын Дундажаас 0.1-ээс 3.20С дулаарсан. Агаарын дундаж температур өвлийн улиралд УАД-аас -0.1-ээс -3.6 0С хүйтэрсэн байхад хавар, зуны улиралд 1.6-аас 7.50С дулаарсан байна. Жилийн хамгийн хүйтэн температур 1 сардаа хангайн уулархаг нутгаар -30.2-оос -34.20С, тал хээрийн нутгаар -31.4-өөс -35.00С, говийн нутгаар -35.2-оос -47.30С хүрч хүйтэрсэн байхад хамгийн дулаан температур 7 сардаа хангайн уулархаг нутгаар 25.8-аас 29.50С, тал хээрийн нутгаар 30.4-өөс 31.90С, говийн нутгаар 35.0-аас 40.10С хүрч дулаарсан.
Хур тунадасны хувьд Баянхонгор аймгийн газар бүрт өөр хандлагатай байна. Тухайлбал хангайн уулархаг нутгаар 182.9-аас 297.9 мм, тал хээрийн нутгаар 115.8-аас 205.9мм, говийн нутгаар 29.7-оос 130.1мм хооронд хэлбэлзэж УАД-аас хангайн уулархаг нутаг, тал хээрийн нутгаар 1.6-аас 83.4 мм нэмэгдсэн бол говийн нутгаар 10.1-ээс 34.3 мм-ээр буурчээ. Нэг өдөр орох хамгийн их хур тунадас 08 дугаар сарын 1-нд Гурванбулаг сумд 57.1мм, Баянбулаг сумд 52.1мм тунадас орсон.
Аймгийн нийт нутгаар хур тунадастай хоногийн тоо 16-85 өдөр байсан бол цасан бүрхүүл 20-103 өдөр тогтсон.
Салхины дундаж хурд хангайн уулархаг нутгаар 2.2-аас 4.2м/с, тал хээрийн нутгаар 2.6-аас 3.9м/с, говийн нутгаар 2.4-аас 5.5м/с хүрсэн. Салхины хамгийн их хурд нийт нутгаар 4 сард 14-30м/с хүрч салхилж нийт нутгаар жилийн туршид хүчтэй салхитай өдөр 2-40 өдөр тохиосон.
Шороон шуурганы давтагдал хангайн уулархаг нутгаар 1-ээс 22 өдөр, тал хээрийн нутгаар 17-оос 29 өдөр, говийн нутгаар 5-аас 42 өдөр ажиглагдаж цасан болон орон шуурга нийт нутгаар 1-ээс 18 өдөр тохиосон байна.
Уур амьсгалын өөрчлөлт хандлагыг бичсэн:
Цаг уур, уур амьсгалын инженер Л.Алимаа
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Баянхонгор аймгийн 2020 оны уур амьсгалын өөрчлөлт, хандлага | 2021-01-26 | 1970-01-01 | 589 |
Баянхонгор аймгийн 2019 оны уур амьсгалын өөрчлөлт хандлага | 2020-02-18 | 1970-01-01 | 584 |
Баянхонгор аймгийн 2017 оны уур амьсгалын өөрчлөлт хандлага | 2018-05-03 | 1970-01-01 | 859 |
Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, хандлага | 2017-09-15 | 1970-01-01 | 2483 |