Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв
Улирлын төлөв


БАЯНХОНГОР АЙМГИЙН X–XII САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Агаарын температур X сард нутгийн хойд хэсгээр 0...-8°C хүйтэн, говийн нутгаар +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг. XI сард нутгийн хойд хэсгээр -16...-20°C, нутгийн өмнөд хэсгээр -2...-8°C, бусад нутгаар -8...-16°C хүйтэн байдаг. XII сард нутгийн хойд хэсгээр -24...-30°С, говийн нутгаар -8...-14°С, бусад нутгаар -15...-23°С хүйтэн байдаг байна.
Хур тунадас Х сард говийн бүс нутгаар 0–3 мм, бусад нутгаар 3–12 мм хур тунадас ордог байна. XI сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм хур тунадас ордог байна. XII сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм хур тунадас ордог байна.
2022 ОНЫ 10 ДУГААР САРААС 12 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Аравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд хэсгээр 0...-8°C хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг.
10 дугаар сарын агаарын температур нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1).
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар говийн бүс нутгаар 0–3 мм, бусад нутгаар 3–12 мм хур тунадас ордог байна.
10 дугаар сарын нийлбэр хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 2).
Арваннэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд хэсгээр -16...-20°C, нутгийн өмнөд хэсгээр -2...-8°C, бусад нутгаар -8...-16°C хүйтэн байдаг байна.
11 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3).
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм хур тунадас ордог байна.
11 дүгээр сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 4).
Арванхоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд хэсгээр -24...-30°С, нутгийн өмнөд хэсгээр -8...-14°С, бусад нутгаар -15...-23°С хүйтэн байдаг байна.
12 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5).
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм цас ордог байна.
12 дугаар сарын нийлбэр цас нийт нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 6).
3.3 Зөвлөмж
Намрын сүүл саруудад нутгийн өмнөд хэсгээр хүйтэн, тунадас ихтэй байх бол өвлийн эхэн саруудад нутгийн хойд хэсгээр хүйтэн, ахиу цас орох төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид өвлийн бэлтгэлээ базааж, өвс тэжээлээ эртлэн бэлтгэх, нөөцлөх зэрэг арга хэмжээ авч байхыг зөвлөж байна.
МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС