Урьдчилсан мэдээ > 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Шинэчлэгдсэн: 2024-07-27 14:39:17

 

2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

 

Энэ сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр ОЖД-н орчим (Зураг 1), бусад  нутгаар ОЖД–аас дулаан,  хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим (Зураг 2) байна.

Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3-д харуулав. Сарын эхэн буюу нэгдүгээр  арав хоногийн эхээр агаарын температур ОЖД-аас сэрүүсэж, ихэнх нутгаар нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхээр дахин сэрүүсэж нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур аажмаар дулаарч ОЖД-аас дулаан байна. Арав хоногуудын эхэн үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо, нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

 

ЗӨВЛӨМЖ

Нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажлуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1 – 5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.