Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 3-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
БАЯНХОНГОР АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ / %-иар /
2023 оны 10-р сарын 31-ны 20 цагийн байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 1.6 градус дулаанаас -2.1 градус хүйтэн, говийн нутгаар 3.1-12.0 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 3.2-6.6 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Энэ 10 хоногт нийт нутгаар +30 градусыг давж халаагүй. /10-22 градус хүрч халсан /
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар -1 градус хүйтнээс -4 градус дулаан, говийн нутгаар 4-13 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 4-9 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хангайн уулархаг нутгаар хөрсөндөө 22-27 градус хүрсэн, харин +40 градусыг хээр тал болон говийн нутгаар давж халаагүй байна. Хамгийн их нь Эхийн голд 34 градус хүрч халсан.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар ихэнх нутгаар 0.0-2.6 мм хур тунадас орсон ба Хээр талын бүсээс Баянхонгор 0.0мм, Хүрээмаралд 1.4 мм, харин говийн нутгаар хур тунадас ороогүй байна.
Хамгийн их тунадас нь: Хүрээмарал сумд 2.6 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Байдраг, Гурванбулаг, Баянхонгор сумд 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Шинэжинст сумд 18 м/с, Богд сумд 17 м/с, Баян-Өндөр сумд 16 м/с хүрч тус тус шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Энэ 10 хоногт Бэлчээрийн ургамал бүрэн хатаж хагдарсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү боловсруулах, мөн хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хурааж, даршлах зэрэг ажлууд явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-12 градусаар сэрүүссэн байна. Говийн бүсийн нутгаар салхи шуурга ихтэй байлаа.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2023-11-01