Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар6.4-9.0 градусдулаан,говийн нутгаар8.9-19.6градус дулаан,харин хээр талын бүсийн нутгаар 9.1-15.5градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь:Говийн сумдаас Баацагаан сумд 3 өдөр, Эхийн голд 4 өдөр +30градусыг давжхалсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар13-17градусдулаан, говийн нутгаар14-26 градус дулаан,хээр талын бүсийн нутгаар16-23градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан ньЭхийнголд 56градус хүрсэн ба, халсан хоногийн тоо 7 өдөр байсан.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 4.0-8.2 мм,говийн нутгаар 2.3-19.3мм,хээр талыннутгаар 2,9-24,1мм тунадас орсон ч Хамгийн их тунадас Баянхонгор 24,1мм, Эхийн гол 19,3, Баянцагаан 13,5мм, Баянөндөр 11,8мм, Бөмбөгөр 10,1мм, тунадасорсон.Хээр тол болон говийн нутгын зарим газраар ахиу, хангайн нутгаар багавтар хур тунадас орсон байна. Баянлиг суманд хур тунадас ороогүй.
Салхи: Энэ арав хоногтбүх нутгаар салхи шуурга ихтэй 10м/с давж шуурсан.
Салхины хамгийн их хурд:Жинст 28м/с, Баянцагаансумд 26м/с, хүрч шуурсан.
Нийт нутгаарбэлчээрийн усанхангамж дунд зэрэг. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд отор нүүдэл хийх,мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлтболон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дундын орчим орсон боловч салхи шуурга ихтэй харьцангуй хүйтэвтэр байгаагаас ургамлын гарц тааруу зуншлага оройтож байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.