Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2019 оны 05-р сарын 20-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал / баллаар /
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 0.0-3.4 градус дулаан, говийн нутгаар 2.0-12.9 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 3.8-8.4 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Бүх сумдад +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 5-10 градус дулаан, говийн нутгаар 6-18 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 8-14 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 52 градус хүрч, халсан хоногийн тоо 5 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадас орсон. Хангайн бүсийн нутгаар 0.1-3.4 мм, хээр талаар 0.4-7.3 мм, говийн бүс нутгаар 1.4-9.4 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Баянхонгорт 7,3 мм, Баян-Өндөр сумд 9,4 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас: Баянбулаг 0,1 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй байсан байна.
Салхины хамгийн их хурд: Шинэжинст 23 м/с, Баянговь сумдад 25 м/с, Богд 28 м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна. Усан хангамж сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөж байна. Мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-5 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
Тойм бичсэн: ХАА-цаг уурын инженер Ж.Эрдэнэбилэг
2019,05,22