Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 2.9-6.1 градус дулаан, говийн нутгаар 7.1-17.5 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 6.9-10.7 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Бүх сумдад +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 7-12 градус дулаан, говийн нутгаар 12-23 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 10-19 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 52 градус хүрч, халсан хоногийн тоо 9 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадас орсон. Хангайн бүсийн нутгаар 0.1-5.9 мм, хээр талаар 0.0-6.5 мм, говийн бүс нутгаар 0.0-6.7 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Баянлиг сумд 6.7 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас: Баянцагаан, Бөмбөгөр 0,0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй байсан байна.
Салхины хамгийн их хурд: Богд , Баянговь, Баянцагаан сумдад 22м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна. Усан хангамж сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөж байна. Мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2019 оны 04-р сарын 30-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
Бэлчээрийн ургамлын төлөв байдал / баллаар /
Тойм бичсэн: ХАА-н цаг уурын инженер Ж.Эрдэнэбилэг
2019 оны 05 дугаар сарын 01