Урьдчилсан мэдээ > 7 хоногийн төлөв
7 хоногийн төлөв


2023 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 06-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Цаашдаа нийт нутгаар хүйтний эрч суларна/
02-нд Алтайн салбар уулсын зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 30-нд хээр тал болон говийн нутгаар, 31-нд говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18 метр давж ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, говийн нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -0...-5 градус хүйтэн, Эхийнголын нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
МЭДЭЭ БИЧСЭН: СИНОПТИК ИНЖЕНЕР Г.МӨНХЦЭЦЭГ
Урьдчилсан мэдээ
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР



7 м/с

