Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Баянхонгор аймгийн 2017 оны уур амьсгалын өөрчлөлт хандлага
Агаарын жилийн дундаж температур нь хангайн уулархаг нутгаар -0.2-аас -4.40С, тал хээрийн нутгаар 2.0-оос 3.10С, говийн нутгаар 5.2-оос 10.40С-ийн хооронд хэлбэлзсэн. Хамгийн дулаан температур 7 дугаар сарын 14-нөөс 16-нд тохиож хангайн уулархаг нутгаар 27.3-аас 31.30С, тал хээрийн нутгаар 31.6-аас 33.20С, говийн нутгаар 37.1-ээс 41.80С-ийн хүрч халсан бол хамгийн хүйтэн температур 01 дүгээр сарын 19, 29-ний өдрүүдэд тохиож хангайн уулархаг нутгаар -33.6-аас -43.50С, тал хээрийн нутгаар -26.2-оос -29.60С, говийн нутгаар -23.0-оос -29.80С хүртэл хүйтэрсэн байна.
Хур тунадастай хоногийн тоо нийт нутгаар 23-61 өдөр байсан бол цасан бүрхүүлтэй тогтсон өдрийн тоо 7-146 өдөр ажиглагдаж хангайн уулархаг нутгаар 121.3-аас 208.2 мм, тал хээрийн нутгаар 77.4-өөс 138.0 мм, 13.6-аас 70.4 мм хур тунадас оржээ. Нэг өдөр орох хамгийн их хур тунадас 03 дугаар сарын 22-23-ний өдрүүдэд нийт нутгийг хамарч 3.0-оос 35.8 мм хур тунадас орж 4-өөс 38 см цасан бүрхүүл тогтсон.
Салхины дундаж хурд хангайн уулархаг нутгаар 1.6-аас 3.8м/с, тал хээрийн нутгаар 2.6-аас 3.4м/с, говийн нутгаар 2.5-аас 5.6м/с хүрсэн. Үнэмлэхүй хамгийн их хурд нийт нутгаар 4 дүгээр сарын 18-19 өдрүүдэд 12-27м/с хүрч салхилж нийт нутгаар жилийн туршид хүчтэй салхитай өдөр 2-24 өдөр тохиосон. Шороон шуурганы давтагдал хангайн уулархаг нутгаар 1-ээс 8 өдөр, тал хээрийн нутгаар 1-ээс 11 өдөр, говийн нутгаар 5-аас 30 өдөр ажиглагдаж цасан болон орон шуурга нийт нутгаар 1-ээс 4 өдөр тохиосон байна.
Цаг уурын инженер Л.Алимаа
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Баянхонгор аймгийн 2020 оны уур амьсгалын өөрчлөлт, хандлага | 2021-01-26 | 1970-01-01 | 589 |
Баянхонгор аймгийн 2019 оны уур амьсгалын өөрчлөлт хандлага | 2020-02-18 | 1970-01-01 | 584 |
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2018 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА | 2019-02-28 | 1970-01-01 | 915 |
Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, хандлага | 2017-09-15 | 1970-01-01 | 2483 |