Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Баянхонгор аймгийн 2019 оны уур амьсгалын өөрчлөлт хандлага
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2019 ОНЫ УУР АМЬСГАЛЫН
ӨӨРЧЛӨЛТ ХАНДЛАГА
Агаарын жилийн дундаж температур нь хангайн уулархаг нутгаар 0.3-аас -4.90С, тал хээрийн нутгаар 0.9-өөс 1.90С, говийн нутгаар 4.4-өөс 9.60С, Говь-Алтайн салбар уулсаар 1.4-өөс 2.5 градиусын хооронд хэлбэлзэж байгаа нь нийт нутгаар Олон Жилйин Дундажаас 0.7-оос 2.60С дулаарсан.
Жилийн хамгийн хүйтэн температур 2 сардаа ажиглагдаж хангайн уулархаг нутгаар -33.2-оос -41.80С, тал хээрийн нутгаар -30.0-аас -33.90С, говийн нутгаар -28.4-өөс -32.90С хүрч хүйтэрсэн байхад хамгийн дулаан температур 7 сардаа хангайн уулархаг нутгаар 23.0-аас 26.90С, тал хээрийн нутгаар 27.0-оос 30.00С, говийн нутгаар 33.8-аас 38.10С хүрч дулаарсан.
Хур тунадасны хувьд Баянхонгор аймгийн газар бүрт өөр хандлагатай байна. Тухайлбал хангайн уулархаг нутгаар 148.1-ээс 217.0 мм, тал хээрийн нутгаар 62.5-аас 171.5мм, говийн нутгаар 37.5-аас 108.3мм хооронд хэлбэлзэж Олон Жилийн Дундажаас хангайн уулархаг нутаг, говийн зарим нутгаар 4.0-өөс 25.5 мм нэмэгдсэн бол тал хээрийн нутгаар 9.9-өөс 32.6 мм-ээр буурчээ.
Нэг өдөр орох хамгийн их хур тунадас аймгийн ихэнх нутгаар 08 дугаар сарын 7, 8-нд тохиож хамгийн их хур тунадас Баянхонгор сумд 30.6 мм оржээ.
Аймгийн нийт нутгаар хур тунадастай хоногийн тоо 23-88 өдөр байсан бол цасан бүрхүүл 21-112 өдөр тогтсон.
Салхины дундаж хурд хангайн уулархаг нутгаар 2.2-оос 5.4м/с, тал хээрийн нутгаар 2.2-оос 3.6м/с, говийн нутгаар 2.3-аас 4.9м/с хүрсэн. Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5 сард тохиож 14-28м/с хүрч салхилж нийт нутгаар жилийн туршид хүчтэй салхитай өдөр 1-36 өдөр ажиглагдсан.
Шороон шуурганы давтагдал хангайн уулархаг нутаг, тал хээрийн нутгаар 3-аас 12 өдөр, говийн нутгаар 1-ээс 28 өдөр ажиглагдаж цасан болон орон шуурга нийт нутгаар 1-ээс 25 өдөр тохиосон байна.
Уур амьсгалын өөрчлөлт хандлагыг бичсэн:
Цаг уур, уур амьсгалын ерөнхий технологич инженер Л.Алимаа
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Баянхонгор аймгийн 2020 оны уур амьсгалын өөрчлөлт, хандлага | 2021-01-26 | 1970-01-01 | 589 |
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2018 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА | 2019-02-28 | 1970-01-01 | 915 |
Баянхонгор аймгийн 2017 оны уур амьсгалын өөрчлөлт хандлага | 2018-05-03 | 1970-01-01 | 858 |
Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, хандлага | 2017-09-15 | 1970-01-01 | 2483 |