Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 2-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ЦАСНЫ МЭДЭЭ / СМ-ЭЭР/
2023 оны 01-р сарын 20-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар -22.4-28.3 градус хүйтэн, говийн нутгаар -10,9.-17,8 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар -15.2-18.4 градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -20⁰С- ыг давж Хангайн уулархаг бүсийн нийт нутгаар -36--44⁰С хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар -22-30 градус хүйтэн, говийн нутгаар -15-19 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 15-19 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -23⁰С -ыг давж хүйтэрсэн байна. Хангайн уулархаг бүсийн нийт нутгаар -38-44⁰С хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар 0.0-0,4 мм, говь бүсийн нутгаар 0.0 мм, хээр талын бүсийн нутгаар 0.0 мм орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Баянцагаан 27 м/с , Богд сумдад 23 м/с , Жинст 24 м/с , Байдраг 20 м/с хүрч, бусад сумуудад 12-18 м/с-ын салхи, шуургатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан 27 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд худаг болон, цасаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малд нэмэгдлээр өвс тэжээл өгөх, бууц хөрзөнг цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлтэнд гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-10 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Одоогоор аймгийн нийт нутгийн 45% цасан бүрхүүлтэй харин цасны өндөр 1-15 см, өвөлжилт хэвийн байна.
- Одоогоор мал хорогдолгүй байна.
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2023-01-21