Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 3-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 19.3-25.5 градус хүйтэн, говийн нутгаар 10.7-15.6 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 14.3-17.2 градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30⁰С- ыг давж Хангайн уулархаг бүсийн нийт нутгаар 33-38⁰С хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 22-27 градус хүйтэн, говийн нутгаар 11-20 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 16-19 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40⁰С -ыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар 0.5-1.8 мм, говь бүсийн нутгаар 0.0-2.0 мм, хээр талын бүсийн нутгаар 0.0-1.1 мм орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Баянцагаан 25 м/с, Баян-Говь 20 м/с, Баянбулаг, Богд сумдад 21 м/с хүрч, бусад сумуудад 6-18 м/с-ын салхи, шуургатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянцагаанд 25 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд худаг болон, цасаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малд нэмэгдлээр өвс тэжээл өгөх, бууц хөрзөнг цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлтэнд гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-10 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Одоогоор аймгийн нийт нутгийн 70% цасан бүрхүүлтэй харин цасны өндөр 0-14 см, өвөлжилт хэвийн байна.
- Одоогоор мал хорогдолгүй байна.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
- оны 12-р сарын 31-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см/
Баянхонгор аймгийн нийт нутгийн70% гаруйдаа цасан бүрхүүлтэй байна. Цасны зузаан 0-14 см өндөртэй байна.
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2023-01-02