Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 2-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ


Баянхонгор аймгийн зуншлагын мэдээ / баллаар /
2021 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 15.2-18.6 дулаан, говийн нутгаар 19.4-25.2 дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 18.8-29.3 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Эхийн голд 10, Богд 9, Баацагаан 8, Баянговь 7, Богдод 9 өдөр +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-26 градус дулаан, говийн нутгаар 24-37 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 27-33 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: бүх сумдад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна. / 51-73 градус хүрсэн /
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 26.3-46.3 мм, говийн нутгаар 0.0- 35.3 мм, хээр талын бүсийн нутгаар 13.8-66.5 мм хур тунадас орсон байна. Их тунадас: Бууцагаан сумд 66.5 мм тунадас орсон. Бага тунадас: Эхийн голд 0.0 мм
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдад 10 м/с давж шуурсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан 17 м/с, Шинэжинст 17 м/с, Богд 21м/с хүртэл салхи шуургатай байсан байна.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
МАА, ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал таатай нөлөө үзүүлэв.
- Хувийн аж ахуйн таримал ургамлын ажил хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр малын бэлчээрлэлт саатаагүй ихэнхи нутгаар хур тунадас орсон болохоор бэлчээрийн ургамлын гэмтэл сэргэж зуншлага сайжирч байна. .
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим орсон.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- , Богд ургамал огт цухуйгаагүй байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2021-07-21