Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ


Баянхонгор аймгийн зуншлагын мэдээ / баллаар /
2021 оны 07-р сарын 10-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 13.2-15.5 дулаан, говийн нутгаар 15.2-27.1 дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 16.1-22.3 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Эхийн голд 7, Богд 5, Баацагаан 5, Баянговь5, Богдод 5 өдөр +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 19-21 градус дулаан, говийн нутгаар 20-34 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 23-28 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: бүх сумдад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна. / 52-70 градус хүрсэн /
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 15.3-80.2 мм, говийн нутгаар 0.0- 48.6 мм, хээр талын бүсийн нутгаар 20.1-40.8 мм хур тунадас орсон байна. Их тунадас: Шаргалжуут, Байдраг сумд 80.2 мм тунадас орсон.Бага тунадас:Эхийн голд 0.0 мм
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдад 10 м/с давж шуурсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянхонгор 26 м/с, Богд 21м/с, Баянцагаан 23 м/с хүртэл салхи шуургатай байсан байна.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
МАА, ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал таатай нөлөө үзүүлэв.
- Хувийн аж ахуйн таримал ургамлын ажил хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр малын бэлчээрлэлт саатаагүй ихэнхи сумдаар ургамал цухуйсан хэдий ч хур тунадас бага салхи шуурга, эрс хүйтрэлээс болж ургамал гэмтэж хорчийж хатсан байна.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага орсон.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- , Богд ургамал огт цухуйгаагүй байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2021-07-11