Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ


Баянхонгор аймгийн зуншлагын мэдээ / баллаар /
2021 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 11.8-14.4 дулаан, говийн нутгаар 14.4-25.0 дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 15.5-21.0 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Эхийн голд 6, Богд 4, Баацагаан 3, Баянговь1, Богдод 4 өдөр +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 18-21 градус дулаан, говийн нутгаар 22-32 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 21-30 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: бүх сумдад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна. / 50-63 градус хүрсэн /
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 0.2-39.2 мм, говийн нутгаар 0.8- 10.9 мм, хээр талын бүсийн нутгаар 0.4-22.1 мм хур тунадас орсон байна. Их тунадас: Шаргалжуутад 39.2мм тунадас орсон.
Бага тунадас:Гурванбулагт 0.2мм
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдад 10 м/с давж шуурсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянхонгор 20м/с, Богд 23м/с, Баянцагаан 20 м/с хүртэл салхи шуургатай байсан байна.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Ямаа самнах, төл хөнгөлөх ажил явагдаж байна.
- Хувийн аж ахуйн таримал ургамлын ажил хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр малын бэлчээрлэлт саатаагүй ихэнхи сумдаар ургамал цухуйсан хэдий ч хур тунадас бага салхи шуурга, эрс хүйтрэлээс болж ургамал гэмтэж хорчийж хатсан байна.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага орсон.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- , Богд ургамал огт цухуйгаагүй.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2021-06-21