Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 4,7-8,3 дулаан, говийн нутгаар 8,6-19,1 дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 9,2-14,6 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн сумдад +30 градусыг давж халсан өдрийн тоо 5, Эхийн гол 33 градус хүрч дулаарсан.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 10-14 градус дулаан, говийн нутгаар 14-25 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 14-19 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө ихэнхи нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 53 градус хүрсэн ба халсан хоногийн тоо 2 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт ихэнхи нутгаар хур тунадас ороогүй. Эрдэнэцогт, 0,7 мм, Гурванбулаг 0,0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдад 10 м/с давж шуурсан байна.
Салхины хамгийн их хурд: Жинст, Богд 28 м/с Баянцагаан 27м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бог төл төллөж дууссан бод мал төллөж байна. Мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Хувийн аж ахуйн таримал ургамлын ажил хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр малын бэлчээрлэлт саатаагүй ихэнхи сумдаар ургамал цухуйж байгаа ч малын бэлчээрлэлтэнд таатай нөлөөлөөгүй, Мөн малын хорогдол гарсаар байгаа мэдээтэй байна.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджаас хүйтэн байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага орсон.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Баянлиг, Баянцагаан, Богд, Жинст сумдын нутаг, Шинэжинст сумын өмнөд хэсгээр ургамал огт цухуйгаагүй. Харин бусад сумдын нутгаар 80 хувь цухуйлттай 1-3 см өндөртэй байна.
-
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2021 оны 05 дугаар сарын 10-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
Бэлчээрийн ургамлын төлөв байдал / баллаар /
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Ж.Эрдэнэбилэг
ХААЦУ-ын ахлах техникч Б.Дайрийсүрэн