Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 3-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 0-1,3 градус хүйтнээс, 1,8-3,6 дулаан, говийн нутгаар 3,3-12,1 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 2,6-8,9 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн сумдад +30 градусыг давж халсан өдөр байхгүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 1-6 градус дулаан, говийн нутгаар 8-16 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 6-12 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө 7 сумаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 53 градус хүрсэн ба, халсан хоногийн тоо 3 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадас орсон. Хангайн бүсийн нутгаар 12,9-32,6мм, хээр талаар 4,1-23,5 мм, говийн бүс нутгаар 3,2-19,0 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Баянбулаг сумд 32,6 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас: Говийн зарим сумдад Баацагаан, Баянцагаан 3,2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдад 10 м/с давж шуурсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан сумд 31м/с , Богд, Баянговь 30 м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бог болон бод мал төллөж байна. Мөн ямаа самналтын ажил ганц нэг суманд явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр нойтон цас их хэмжээгээр орж шуурснаас хангайн уулархаг болон говь, хээр талын зарим нутгаар 2-3 малын бэлчээрлэлт саатаж, нилээд хэдэн хүн төөрсөн мөн малын хорогдол улам ихэссэн мэдээтэй байна.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджаас хүйтэн байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджын орчим орсон.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2021 оны 04-р сарын 30-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
Бэлчээрийн ургамлын төлөв байдал / баллаар /
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Ж.Эрдэнэбилэг
ХААЦУ-ын ахлах техникч Б.Дайрийсүрэн