Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 7.1-12.5 градус хүйтэн, говийн нутгаар 3.0 градус дулаанаас 5.4 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 2.9-6.8 градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь:Байдраг -34, Гурванбулаг -35, Галуутад -30 градус хүрсэн, -30 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо 2
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 12-20 градус хүйтэн, говийн нутгаар 2 градус дулаанаас 5 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 3-11 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 0.0-0,7 мм, хээр талын бүсийн нутгаар 0.1-1.0 мм, харин говийн нутгаар хур тунадас ороогүй байна.
Цас : Энэ 10 хоногт Хангайн уулархаг нутгаар багб зэрэг цасан бүрхүүтэй, балл ерөнхийдөө багассаж Галуут 2 см, Байдраг 2 см, Заг 2 см, Гурванбулаг 1см, цастай байна
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхи, шуурга байсан байна.
Салхины хамгийн их хурд :Говийн бүсээр буюу Баянхонгор, Шинэжинстэд 24м/с, Богд 21,Баянцагаан 20 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд худаг болон, цасаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малд нэмэгдлээр өвс тэжээл өгөх, бууц хөрзөнг цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
- Хангай, болон хээр талын бүх, говийн зарим сумд цасан бүрхүүл тогтсон цаснаас дээшхи цухуйсан ургамал бараг байхгүй мөн цас ороогүй говийн сумд ч идэш тэжээл муутай хэт хүйтэрч байгаагаас өвөлжилтийн байдал хүндэрсээр байна.
Энэ 10 хоногт цас ерөнхийдөө хайлсан 10 хоногийн сүүлээр зарим бага зэрэг цас орсон хэдий ч малын бэлчээрлэлт хүндэрсэн хэвээр бэлчээрт идэш тэжээл байхгүй учир ихэнхи мал нэмэгдэл тэжээлтэй байна. Малын хорогдол бүх төрөлдөө гарсаар байна.