Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 2-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2021 оны 02-р сарын 20-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см/
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 12-20 градус хүйтэн, говийн нутгаар 1.6 градус дулаанаас 6 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 5.1-10.0 градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж хүйтэрсэн Баянбулаг -33, Байдраг -35, Гурванбулаг -34, Галуутад 1 өдөр буюу 1-5 хоног тус тус хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 12-20 градус хүйтэн, говийн нутгаар 2 градус дулаанаас 5 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 3-11 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 0.0-1.6 мм, хээр талын бүсийн нутгаар 0.1-1.0 мм, харин говийн нутгаар хур тунадас ороогүй байна.
Цас : Энэ 10 хоногт цасан бүрхүүлийн балл ерөнхийдөө багассаж, Галуут 13 см, Байдраг 10 см, Заг 6 см, Гурванбулаг 1см, Баянбулаг 2см, Эрдэнэцогт 3см, Хүрээмарал 3 см, Бөмбөгөр 2 см, Шаргалжуут 2 см буюу 1-13 см өндөр цасан бүрхүүлтэй байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхи, шуурга байсан байна.
Салхины хамгийн их хурд :Говийн бүсээр буюу Баянцагаан, Шинэжинстэд 23 м/с, Богдод 24 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд худаг болон, цасаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малд нэмэгдлээр өвс тэжээл өгөх, бууц хөрзөнг цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
- Хангай, болон хээр талын бүх, говийн зарим сумд цасан бүрхүүл тогтсон цаснаас дээшхи цухуйсан ургамал бараг байхгүй мөн цас ороогүй говийн сумд ч идэш тэжээл муутай хэт хүйтэрч байгаагаас өвөлжилтийн байдал хүндэрсээр байна.
- Энэ 10 хоногт цас ерөнхийдөө хайлсан 10 хоногийн сүүлээр зарим бага зэрэг цас орсон хэдий ч малын бэлчээрлэлт хүндэрсэн хэвээр бэлчээрт идэш тэжээл байхгүй учир ихэнхи мал нэмэгдэл тэжээлтэй байна. Малын хорогдол бүх төрөлдөө гарсаар байна.
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2021-02-21