Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 07 дугаар сарын 3-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


Баянхонгор аймгийн зуншлагын мэдээ / баллаар /
2021 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 13.9-15.8 дулаан, говийн нутгаар 15.6-27.0 дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 16.5-21.2 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Эхийн голд 10, Богд 2, Баацагаан 2, Богдод 2, Шинэжинст 1өдөр +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-23 градус дулаан, говийн нутгаар 21-34 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 22-30 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: бүх сумдад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна. / 40-6 3 градус хүрсэн /
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 12.2-74.5 мм, говийн нутгаар 4.8- 132.6 мм, хээр талын бүсийн нутгаар 22.0-107.0 мм хур тунадас орсон байна. Их тунадас: Баян-Өндөр сумд 132.6 мм тунадас орсон. Бага тунадас: Эхийн голд 4.8 мм
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдад 10 м/с давж шуурсан байна.
Салхины хамгийн их хурд: Богдод 19 м/с, Шинэжинст 16 м/с,Баянцагаан 16 м/с хүртэл салхи шуургатай байсан байна.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
МАА, ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал таатай нөлөө үзүүлэв.
- Хувийн аж ахуйн таримал ургамлын ажил хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр малын бэлчээрлэлт саатаагүй ихэнхи нутгаар хур тунадас орсон болохоор бэлчээрийн ургамлын гэмтэл сэргэж зуншлага сайжирч байна. .
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим орсон.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2021-08-01