Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 06 дугаар сарын 1-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


Баянхонгор аймгийн зуншлагын мэдээ / баллаар /
2021 оны 06-р сарын 10-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 9.3-12.8 дулаан, говийн нутгаар 11.8-23.0 дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 13.4-19.5 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Эхийн голд 6, Богд 2, Баацагаан 3, Баянговь, Баянлигт 1 өдөр +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 16-20 градус дулаан, говийн нутгаар 19-31 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 20-27 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: бүх сумдад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна. / 45-63 градус хүрсэн /
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 0.0-0.6 мм, говийн нутгаар 0.0- 1.1мм, хээр талын бүсийн нутгаар хур тунадас ороогүй харин Баянхонгор сумд 0.9 мм хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдад 10 м/с давж шуурсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянговь, Шинэжинст 22м/с, Богд 26м/с, Баянцагаан 27 м/с хүртэл салхи шуургатай байсан байна..
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Ямаа самнах, төл хөнгөлөх ажил явагдаж байна.
- Хувийн аж ахуйн таримал ургамлын ажил хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр малын бэлчээрлэлт саатаагүй ихэнхи сумдаар ургамал цухуйсан хэдий ч хур тунадас бага салхи шуурга, эрс хүйтрэлээс болж ургамал гэмтэж хорчийж хатсан байна.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага орсон.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- , Богд ургамал огт цухуйгаагүй.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2021-06-11