Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 12.0-15.6 градус дулаан,говийн нутгаар 16.3-22.1 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 15.2-25.2 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн сумдын зарим нутгаар +30 градусыг давж халсан байна. Баацагаан, Жинст, Баяговь, Баянлиг,Богд, сумд 3-7 өдөр, Баянлиг 7, Эхийн голд 6 өдөр +30 градусыг давж халсан байна
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 19-24 градус дулаан, говийн нутгаар 23-32 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 25-27 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 66 градус хүрсэн ба, +40 градусыг халсан хоногийн тоо 10 өдөр байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 0,4-14,2 мм, говийн нутгаар 0,7-4,3мм, хээр талын нутгаар 0,0-4,9мм тунадастай. Хамгийн их тунадас Байдраг 14,2мм орсон байна.Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй 10м/с давж шуурсан.
Салхины хамгийн их хурд: , Баянхонгор 22м/с, Баянцагаан 20м/с Шинэжинст 20м/с, хүрч шуурсан.Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мөн төл мал хөнгөлөх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дундаас бага салхи шуурга ихтэй харьцангуй хүйтэвтэр
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй ч
- Ерөнхийдөө зуншлага маш тааруу ургамлын гарц удаашралттай, үзүүрээсээ гэмтсэн гандуу байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч Б.Дайрийсүрэн