Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 12.2-15.4 градус дулаан,говийн нутгаар 16.2-26.8 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 17.8-23.1 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн сумдын зарит нутгаар +30 градусыг давж халсан байна. Баацагаан, Жинст, Баяговь, Байннлиг сумд 3-7 өдөр, Эхийн голд 8 өдөр +30 градусыг давж халсан байна
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 19-26 градус дулаан, говийн нутгаар 24-34 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 26-31 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 66 градус хүрсэн ба, +40 градусыг халсан хоногийн тоо 10 өдөр байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 2,2-6,9 мм, говийн нутгаар 0,0-2,3мм, хээр талын нутгаар 0,0-11,2мм тунадас орсон ч Хамгийн их тунадас Бууцагаан 11,2мм, Хүрээмарал 8,2мм, Бөмбөгөр 5,2мм хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй 10м/с давж шуурсан.
Салхины хамгийн их хурд: Жинст 31м/с, Баянхонгор, Баянцагаан, Шинэжинст 20м/с, хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мөн төл мал хөнгөлөх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дундаас бага салхи шуурга ихтэй харьцангуй хүйтэвтэр
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй ч
- Ерөнхийдөө зуншлага маш тааруу ургамлын гарц удаашралттай, үзүүрээсээ гэмтсэн гандуу байна.