Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 дугаар сарын 1 дүгээр 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 9.8-13.1 градус дулаан,говийн нутгаар 13.1-23.8 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 14.1-20.0 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь:Говийн сумдийн ихэнхи нутагаар +30 градусыг давж халсан байна. Баацагаан Жинст,Баянлиг сумд 3 өдөр, Эхийн голд 6 өдөр +30 градусыг давж халсан байна
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 16-23 градус дулаан, говийн нутгаар 21-31 градус дулаан,хээр талын бүсийн нутгаар 21-26 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 61 градус хүрсэн ба, +40 градусыг халсан хоногийн тоо 10 өдөр байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 0,4-7,3 мм, говийн нутгаар 0,0мм, хээр талын нутгаар 0,0-13,1мм тунадас орсон ч Хамгийн их тунадас Баянхонгор 13,1мм, Жинстэд 9,7 мм, Бөмбөгөр, Богд, Баацагаан, Баянцагаан, Баянлиг,Шинэжинст суманд хур тунадас ороогүй.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй 10м/с давж шуурсан.
Салхины хамгийн их хурд:Шинэжинст 26, Жинст 25м/с, Баянөндөр 24м/с, хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд отор нүүдэл хийх,мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлтболон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дундаас бага салхи шуурга ихтэй харьцангуй хүйтэвтэр байгаагаас ургамлын гарц тааруу зуншлага оройтож байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.