Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4 дүгээр сарын 2 дугаар 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ЦАСНЫ МЭДЭЭ
2020 оны 4 дүгээр сарын 20-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур:Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 2.1-4.5 градус дулаан, говийн нутгаар 4.4-14.2 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 5.5-10.3 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Нийт сумдад +30 градусыг давж халаагүй байна.
Хөрсний гадарга дээр дунджаар:Өнгөрсөн 10 хоногт Хангайн уулархаг нутгаар 8-110 градус дулаан, говийн нутгаар 10-200градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 10-170 градусс дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө Баянхонгор, Жинст болон говийн нийт сумдуудад +40 градусыг давж халсан байна.
Тунадас:Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар 0.3-4.1 мм, Хээр талын бүс нутгаар 0.0-1.0 мм, харин говийн нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орсон боловч хайлж цасан бүрхүүл тогтоогүй байна.
Их тунадас: Байдраг станцад 4.1 мм хур тунадас орсон.
Бага тунадас: Баацагаан, Баянлиг, Баянговь сумдад 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхи: Ихэнх нутгаар 10 м/с –ээс дээш салхи шуургатай байсан байна. Салхины хамгийн их хурд: Шинэжинст 21 м/с, Жинст 22 м/с, харин бусад сумдад 10-20 м/с салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Голын хайлбар ,Худгийн ус болон булаг шанд, харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мараа шүү бэлтгэх, бог ,бод мал төллөж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байна.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ хүчтэй салхи, цасан шуурга аюулын хэмжээнд хүрсэн ч хөдөө аж ахуйд хохирол гараагүй .
2020 оны 04 дүгээр сарын 21