Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 10.4-15.2 градус хүйтэн, говийн нутгаар 1.0 градус дулаанаас -7.6 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 4.3-8.2 градус хүйтэн байлаа.
Агаарын бага температур нь: Галуут 1 өдөр, Гурванбулагт 2 өдөр тус бүр -30 градусыг давж, бусад нутгаар 11-27 хүрч хүйтэрсэн байна.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Гурванбулаг , Галуут сумдад -30 градусыг давж хүйтэрсэн байна.
Хөрсний температур: Хөрсний гадарга дээр өнгөрсөн 10 хоногт дунджаар: Хангайн уулархаг нутгаар 8-16 градус хүйтэн, говийн нутгаар 3 градус дулаанаас -6 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 1 -6 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө нийт сумдаар - 40 градусаас давж хүйтэрээгүй, Харин Байдраг, Галуутад 30-31 градус хүрч тус тус хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт Хангайн уулархаг нутаг болон Хээр талын нутгаар 0.0-1,4 мм хур тунадас орсон. Баян Өндөр сумд хамгийн их 1.4 мм тунадас орсон ч цасан бүрхүүл тогтоогүй шуурч, хайлсан байна. Цасны дундаж зузаан нь Галуутад 10 см, Эрдэнэцогтод, Заг, Шаргалжуут сумдад 0.0 см цастай байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар 10 м/с –ээс дээш салхи шуургатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Богд 22 м/с, Баянхонгор, Баянцагаан, Баацагаан 20м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд, харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мараа шүү бэлтгэх, бог мал төллөх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад олон жилийн дунджийн орчим байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.