Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 2 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 14,2-25,9 градус хүйтэн, говийн нутгаар 7,9-12,1 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 10,8-14,3 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Баянбулаг 1, Байдраг 8, Гурванбулаг 9, Галуут 3, өдөр тус тус -30 градусыг давж хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 15-26 градус хүйтэн, говийн нутгаар 6-15 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 11-15 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө Байдраг хамгийн хүйтэн нь -39 градусс бусад сумдууд 25-37 градус хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас ороогүй.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон Хээр талын нутгаар салхи шуурга харьцангуй багатай. Говийн нутгаар бага зэрэг явган шуургатай. Баянхонгор, Богд, Баацагаан , Бууцагаан, Жинст, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь сумдууд 10м/с–ээс дээш салхи, шуургатай байв. Хамгийн их салхи Шинэжинст 16 м/с хүрсэн байна. 10 м/с-ээс дээш салхитай хоногийн тоо 4 өдөр байлаа.
Салхины хамгийн их хурд: Хамгийн их салхи Шинэжинст 16 м/с хүрсэн байна.10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Шинэжинстэд 4 өдөр байлаа.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мараа шүү бэлтгэх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад олон жилийн дунджийн орчим байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.