Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2020 оны 09-р сарын 10-ны 20 цагийн байдлаарх
Баянхонгор аймгийн бэлчээрийн ургамлын төлөв байдал / баллаар /
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 9-13,2 градус дулаан,говийн нутгаар 14-23,3 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 14,8-20,5 градусын дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн +30 градусыг давж агаартаа халсан байна. Хамгийн их дулаан Эхийн голд 34 градус хүрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 15-18 градус дулаан, говийн нутгаар 18-28 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 20-26 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: +40 градусыг нийт нутгаар давж халсан байна. Хамгийн их температур Эхийн гол 58 градус хүрч хөрсөндөө халсан байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 0,8-16,8 мм, говийн нутгаар 0-1,8 мм, хээр талын нутгаар 0,0-16,6 мм тунадас орсон. Хамгийн их Галуут 16,8 мм, Бөмбөгөр 16,6 мм орсон, Жинст,Эхийн гол, Баянлиг сумдад огт ороогүй байна. Салхи: Энэ арав хоногт ихэнхи нутгаар салхи шуурга ихтэй 10м/с давж шуурсан. Салхины хамгийн их хурд: Жинст 21 м/с, 10м/с –ээс салхитай өдрийн тоо 10 хоног, хүрч тус тус шуурсан. Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид гадны болон өөрийн сумдад отор нүүдэл хийх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дундаас бага байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын хүндрэл гараагүй ч бэлчээр хүрэлцээгүй зуншлага тааруу гандуу байгаагаас мөн худаг ус цөөтэйгээс малчид нэг доор олноор буух, малаа холоос тууж услах зэрэг бэрхшээл гарч байна.
- Ерөнхийдөө зуншлага маш тааруу ургамлын гарц удаашралттай, ерөнхийдөө шарлаж гэмтсэн гандуу байдалтай говийн нутгаар ихэнхи, хангайн болон хээр талын зарим ургамал хэт хаталт болсон Энэ зуны хувьд Хориултад нийт ургамал, Баянлиг, Баянговь Богдын зарим ургамал огт цухуйгаагүй.
- Бог болон бод мал бага зэрэг тарга авч байгаа хэдий ч бүрэн цадаагүй байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2020-09-10