Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Баянхонгор аймгийн
бэлчээрийн ургамлын төлөв байдал / баллаар /
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 9.6-13.4 градус дулаан,говийн нутгаар 15.3-24 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 15.6-20.8 градусын дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн ихэнх, хээр талын зарим нутгаар +30 градусыг давж агаартаа халсан байна. Хамгийн их дулаан Эхийн голд 35 градус хүрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 15-17 градус дулаан, говийн нутгаар 21-32 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 21-26 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: +40 градусыг нийт нутгаар давж халсан байна. Хамгийн их температур Баянговь 62 градус хүрч хөрсөндөө халсан байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 1,2-7,3 мм, говийн нутгаар 0-7,4 мм, хээр талын нутгаар 0,0-3,5 мм тунадас орсон. Хамгийн их Шинэжинст 7,4 мм Байдраг 7,3 мм, орсон, Баянлиг огт ороогүй байна. Салхи: Энэ арав хоногт ихэнхи нутгаар салхи шуурга ихтэй 10м/с давж шуурсан. Салхины хамгийн их хурд: Баянцагаан 27 м/с , Жинст 26 м/с, 10м/с –ээс салхитай өдрийн тоо 10 хоног, хүрч тус тус шуурсан. Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, сүү сааль мэлтгэх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дундаас бага байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын хүндрэл гараагүй ч бэлчээр хүрэлцээгүй зуншлага тааруу гандуу байгаагаас мөн худаг ус цөөтэйгээс малчид нэг доор олноор буух,малаа холоос тууж услах зэрэг бэрхшээл гарч байна.
- Ерөнхийдөө зуншлага маш тааруу ургамлын гарц удаашралттай, үзүүрээсээ гэмтсэн гандуу байдалтай говийн нутгаар зарим ургамал хэт хаталт болсон Хориултад ургамал огт цухуйгаагүй хэвээр байна.
- Бог болон бод мал бага зэрэг тарга авч байгаа хэдий ч бүрэн цадаагүй байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2020-09-01