Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ
2020 оны 08-р сарын 10-ны байдлаар / баллаар /
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 12.0-15.5 градус дулаан,говийн нутгаар 16.6-31.2 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 17-22.0 градусын дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн ихэнх, хээр талын зарим нутгаар +30 градусыг давж агаартаа халсан байна. Хамгийн их дулаан Эхийн голд 39 градус хүрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 22-23 градус дулаан, говийн нутгаар 25-39 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 25-34 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: +40 градусыг нийт нутгаар давж халсан байна. Хамгийн их температур Эхийн гол 61 градус хүрч хөрсөндөө халсан байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 1,6-23,5мм, говийн нутгаар 0-13,5 мм, хээр талын нутгаар 2,8-9,1мм тунадас орсон. Хамгийн их тунадас Байдраг 23,5 мм Галуут 14,5мм,Баянбулаг 13,6мм, Эхийн гол13,5 мм орсон, Баянлиг огт ороогүй байна. Салхи: Энэ арав хоногт ихэнхи нутгаар салхи шуурга ихтэй 10м/с давж шуурсан. Салхины хамгийн их хурд: Жинст 24 м/с, 10м/с –ээс салхитай өдрийн тоо 10 хоног, Баянцагаан 21м/с хүрч тус тус шуурсан. Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, сүү сааль мэлтгэх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дундаас бага байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын хүндрэл гараагүй ч бэлчээр хүрэлцээгүй зуншлага тааруу гандуу байгаагаас мөн худаг ус цөөтэйгээс малчид нэг доор олноор буух,малаа холоос тууж услах зэрэг бэрхшээл гарч байна.
- Ерөнхийдөө зуншлага маш тааруу ургамлын гарц удаашралттай, үзүүрээсээ гэмтсэн гандуу байдалтай говийн нутгаар зарим ургамал хэт хаталт болсон Хориултад ургамал огт цухуйгаагүй хэвээр байна.
- Бог мал бага зэрэг тарга авч байгаа бод мал бүрэн ногоонд цадаагүй
- Энэ мэдээнээс харахад салхи шуурга ихтэй чийг дутмаг хөрсөн дээр нилээд халалттай хур тунадас бага зэрэг орсон ч хэт хуурайшилт ихтэй газрын хөрс хатуу байгаагаас шингэц тааруу ургамлын гарцанд нөлөөлж чадахгүй байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2020-08-11