Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


БАЯНХОНГОР АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
2020 оны 05-р сарын 10-ны байдлаар /баллаар /
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 5.6-9.5 градус дулаан, говийн нутгаар 8.5-18.6 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 9.2-15.3 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн сумдад +30 градусыг 1-4 өдөр давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 13-16 градус дулаан, говийн нутгаар 15-25 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 17-23 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 54 градус хүрсэн ба, халсан хоногийн тоо 9 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадас орсон. Хангайн бүсийн нутгаар 2.7-7.8 мм, хээр талаар 0.0-4.3 мм, говийн бүс нутгаар 0.0-2.1 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Эрдэнэцогт сумд 7,8 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас: Говийн ихэнх сумдад 0.0 мм тунадас орсон байна.Харин Баянбулаг, Байдраг, Заг, Гурванбулаг, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Эхийн гол, Баацагаан, Баянлиг сумдад хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй байсан байна.
Салхины хамгийн их хурд: Богд, Баянцагаан сумдад 21м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөж байна. Мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджаас хүйтэн байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
УЦУОШТөв ХААЦУ-ын хэсэг
2020-05-11