Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ЦАСНЫ МЭДЭЭ
/2020 оны 04-р сарын 10-ны байдлаар/
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 2.9 градус хүйтэнээс 2.3 градус дулаан, говийн нутгаар 1.4-10 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 3.3-6.6 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Нийт сумдад +30 градусыг давж халаагүй байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 1-80 градус дулаан, говийн нутгаар 7-170 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 8-90 градусс дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө Байдраг,Богд, Баянхонгор, Эхийн гол, Жинст, Баянцагаан сумуудад +40 градусыг давж халсан байна.
Тунадас: Энэ арав хоногт ихэнхи нутгаар хур тунадас ороогүй, Харин Галуут, Бууцагаан, Заг сумдад 0.0-0.4 мм хур тунадас орсон боловч хайлж цасан бүрхүүл тогтоогүй байна.
Салхи: Ихэнх нутгаар 10 м/с –ээс дээш салхи шуургатай байсан байна. Салхины хамгийн их хурд: Хуучин Жинст 21 м/с, Богд 20 м/с, харин бусад сумдад 7-19 м/с салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Голын хайлбар ,Худгийн ус болон булаг шанд, харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мараа шүү бэлтгэх, бог ,бод мал төллөж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байна.
- Хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ хүчтэй салхи, цасан шуурга аюулын хэмжээнд хүрсэн ч хөдөө аж ахуйд хохирол гараагүй .
ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2020 оны 04 дүгээр сарын 12 өдөр