Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 9.7-15.0 градус хүйтэн, говийн нутгаар 1.7 градус дулаанаас 5.4 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 4.8-7.8 градус хүйтэн байлаа.
Агаарын бага температур нь: Байдрагт 1 өдөр, Гурванбулагт 2 өдөр тус бүр -30 градусыг давж хүйтэрсэн байна.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Гурванбулаг -36 градус хүрсэн байна. Харин бусад нутгаар -40 градусаас давж хүйтэрээгүй байна.
Хөрсний температур: Хөрсний гадарга дээр өнгөрсөн 10 хоногт дунджаар: Хангайн уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, говийн нутгаар 3 градус дулаанаас -6 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 5-14 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө - 40 градусаас давж хүйтэрээгүй, Байдрагт -34 градус, Галуутад -32 градус тус тус хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт Хангайн уулархаг нутаг болон Хээр талын нутгаар 0.1-2.7 мм хур тунадас орсон. Энэ 10 хоногт Галуут сумд хамгийн их цасны дундаж зузаан нь 14 см, Байдраг, Эрдэнэцогтод 3 см цастай байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй Шаргалжуут, Эрдэнэцогтоос бусад сумдаар 10 м/с –ээс дээш салхи шуургатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянцагаанд 26 м/с, Баян-говьд 20 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мараа шүү бэлтгэх, бог мал төллөх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад олон жилийн дунджийн орчим байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ хүчтэй салхи, цасан шуурга аюулын хэмжээнд хүрсэн ч хөдөө аж ахуйд хохирол гараагүй .
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2020 оны 02-р сарын 29-ны байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см/
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
Тойм гаргасан:ХААЦУ-ын инженер Ж.Эрдэнэбилэг
ХААЦУ-ын ахлах техникч Б.Дайрийсүрэн
2020 оны 03 дугаар сарын 02 өдөр