Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 12.4-20.4 градус хүйтэн, говийн нутгаар 5.5-11.4 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 10,3-12.0 градусын хүйтэн байлаа.
Агаарын бага температур нь: Баянбулаг 1, Байдраг 2, Гурванбулаг 6, Галуут 1, өдөрүүдэд тус тус -30 градусыг давж хүйтэрсэн байна.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Гурванбулаг -39 градус хүрсэн байна.
Хөрсний температур: Хөрсний гадарга дээр өнгөрсөн 10 хоногт дунджаар: Хангайн уулархаг нутгаар 11-18 градус хүйтэн, говийн нутгаар 4-12 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 9-12 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө - 40 градусаас давж хүйтэрсэн өдөр байхгүй Байдраг хамгийн хүйтэн нь -35 градусс бусад сумдууд 21-34 градус хүрч хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт ихэнхи нутгаар бага зэрэг 0,0-2,1 мм хур тунадас орсон. Бууцагаан, Баянговь, Эхийн голийн нутгаар хур тунадас ороогүй.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдаар 10 м/с давж салхилсан байна. Говийн нутгаар арай их салхи, шуургатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Хамгийн их салхи Баянцагаанд 21 м/с хүрсэн ба 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 4 өдөр байлаа.Мөн Байдраг 20 м/с хүрсэн.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мараа шүү бэлтгэх, бог мал төллөх ажлууд хийгдэж байна.
- Цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад олон жилийн дунджийн орчим байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Хүчтэй салхи, цасан шуурга аюулын хэмжээнд хүрсэнч хөдөө аж ахуйд хохирол гараагүй байиа.