Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 17-30.7 градус хүйтэн, говийн нутгаар 11.1-15.3 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 12.9-15.3 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Баянбулаг 3, Байдраг 10, Гурванбулаг 10, Гурванбулаг 10, Галуут 6, Баянхонгорт 1 өдөр тус тус -30 градусыг давж хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 16-30 градус хүйтэн, говийн нутгаар 10-18 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 13-14 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө Байдраг, -40 градусаас давж хүйтэрсэн ба бусад сумдууд 22-38 градус хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар цас ороогүй.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон Хээр талын нутгаар салхи шуурга харьцангуй багатай. Говийн нутгаар бага зэрэг явган шуургатай. Баянхонгор, Богд, Баянцагаан, Баянбулаг, Баацагаан, Шинэ жинст, Баянговь сумдууд 10м/с–ээс дээш салхитай шуургатай байв. Хамгийн их салхи Баянговьд 15м/с хүрсэн байна.
Салхины хамгийн их хурд: Хамгийн их салхи Баян-Говьд 15м/с, бусад сумуудад 10-14м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мараа шүү бэлтгэх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногийн дундажийн орчим байлаа.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
ЦАСНЫ МЭДЭЭ
/2020 оны 02 дугаар сарын 01-ны байдлаар
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ