Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 20.0-30.6 градус хүйтэн, говийн нутгаар 12.3-18.5 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар16.6-19.1 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Хамгийн хүйтэн нь Гурванбулаг сумд -40 градус хүрч хүйтэрсэн. Хүйтэрсэн хоногийн тоо 10 өдөр байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 21-30 градус хүйтэн, говийн нутгаар 12-19 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 17-20 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө Байдраг, Гурванбулаг сумдууд -40 градусаас давж хүйтэрсэн ба бусад сумдууд 26-38 градус хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт Хангайн уулархаг нутгаар 0,0-0,8 мм, хээр талаар 0.0-1.1 мм, говийн нутгаар 0.0-1.9 мм тунадас орсон байна. Энэ 10 хоногт говиороо арай илүү цастай, тунадасны хамгийн их хэмжээ Баянговьд 1.9 мм орсон байна.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон Хээр талын нутгаар салхи шуурга харьцангуй багатай. Говийн нутгаар бага зэрэг явган шуургатай. Бөмбөгөр, Богд, Баянцагаан, Баянөндөр, Шинэ жинст, Эхийн гол сумдууд 10м/с–ээс дээш салхитай шуургатай байв. Бяанөндөр 10м/с –ээс дээш хоногийн тоо 4 буюу хамгийн олон байсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Шинэжинст сумдад 17-18м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногийн дундажийн орчим байлаа.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
2020-01-21