Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 19.4-28.5градус хүйтэн, говийн нутгаар 10.8-17.1градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 15.7-20.1градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж Хангайн нийт сумдаар 2-7 өдөр, Хүрээмарал, Богд сумуудад 1 өдөр хүйтэрсэн. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -43градус хүрч хүйтэрсэн. Хүйтэн байсан хоногийн тоо 7 өдөр байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 22-28градус хүйтэн, говийн нутгаар 12-18градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 16-21градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж Байдраг, Гурванбулаг сумуудад 43-44 градус хүрч хүйтэрсэн байна. Хүтэн байсан хоногийн тоо 2 өдөр байна.
Тунадас : Энэ арав хоногт Хангай, хээр талын нийт нутгаар, Говийн нутгийн зарим сумдаар цас орсон. Цасны зузаан Галуут сумд 6см, Байдраг, Баянбулаг, Гурванбулаг, Баянхонгор, Бөмбөгөр, Богд, Баянлиг, Жинст, Эрдэнэцогт, Шаргалжуут сумуудад 1-3см –ийн өндөр байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Шинэжинст сумд 19м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 6-8 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ10 хоногт ямар нэгэн төрлийн малын хорогдол гарсан тухай мэдээ ирээгүй
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг
2020-01-02