Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 15.4-23.7градус хүйтэн, говийн нутгаар 6.2-12.4градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 11.3-15.5градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж Байдраг, Баянбулаг, Галуут сумуудад 1-3 өдөр, Гурванбулаг сумд 7 өдөр хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -36градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 15-22градус хүйтэн, говийн нутгаар 6-13градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 10-16градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар 0.0-1.6мм, говийн зарим сумдын нутгаар буюу Баацагаан, Баянцагаан, Баянөндөр сумуудад 0.0мм тунадас орсон харин хээр талын бүсийн нутгаар тунадас ороогүй.
Хамгийн их тунадас нь: Гурванбулаг сумд 1.6мм тунадас орсон. Энэ арав хоногийн байдлаар Гурванбулаг сумд 3см, Галуут сумд 4см зузаан цасан бүрхүүлтэй. Хээр талын болон говийн нутгаар цасгүй байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Баянговь, Богд, Шинэжинст сумуудад 20м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, өвөлжөөндөө буух ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 3-5 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ10 хоногт ямар нэгэн төрлийн малын хорогдол гарсан тухай мэдээ ирээгүй
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг