Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 13.0-17.2градус хүйтэн, говийн нутгаар 2.2-9.9градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 7.1-12.0градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж Байдраг, Галуут, Гурванбулаг сумуудад 1-2 өдөр хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -32градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 13-17градус хүйтэн, говийн нутгаар 1-9градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 6-11градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар 0.0-0.4мм, говийн зарим сумдын нутгаар буюу Баянөндөр, Баянлиг, Шинэжинст сумуудад 0.4-0.6мм тунадас орсон харин хээр талын бүсийн нутгаар тунадас ороогүй.
Хамгийн их тунадас нь: Шинэжинст сумд 0.6мм тунадас орсон. Хангайн сумд болох Байдраг, Баянбулаг, Гурванбулаг, Шаргалжуут сумдаар 0-1см зузаан, Галуут сумад 4см зузаан цасан бүрхүүлтэй. Хээр талын болон говийн нутгаар цасгүй байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Баацагаан, Баянговь сумуудад 28м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 7-10 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ10 хоногт ямар нэгэн төрлийн малын хорогдол гарсан тухай мэдээ ирээгүй
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг