Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 12.7-16.6 градус дулаан, говийн нутгаар 16.7-26.5 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 16.7-22.2 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: +30 градусыг давж Баянлиг, Баянговь, Баацагаан, Жинст сумуудад 1-6 өдөр, Эхийнголд 8өдөр халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 19-24градус дулаан, говийн нутгаар 24-33градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 24-30 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 60 градус хүрч, халсан хоногийн тоо 10 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар бороо орсон. Хангайн бүсийн нутгаар 0.0-6.2мм, хээр талаар 0.0-0.3мм, говийн бүс нутгаар 0.0-0.8 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Галуут сумд 2.2 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас: Бууцагаан, Баянцагаан, Бөмбөгөр, Эрдэнэцогт сумуудад 5.4мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга багатай байна.
Салхины хамгийн их хурд: Богд сумд 20 м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод болон бог малын сааль сүү боловсруулах, малын хадлан тэжээл бэлдэх зэрэг ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ
2019 оны 08-р сарын 20-ны байдлаар
Тойм бичсэн: ХААЦУ-ын хэсэг.
2019-08-21.