Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 12.3-15.2 градус дулаан, говийн нутгаар 15.1-28.7 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 16.5-22.2 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: +30 градусыг давж Баянлиг, Баянговь, Баацагаан, Богд, Жинст сумуудад 1-4 өдөр, Эхийнголд 8 өдөр халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 18-22градус дулаан, говийн нутгаар 23-36градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 22-30 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 64 градус хүрч, халсан хоногийн тоо 10 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар бороо орсон. Хангайн бүсийн нутгаар 2.6-17.8мм, хээр талаар 0.0-23.2мм, говийн бүс нутгаар 0.3-10.8 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Бууцагаан сумд 23.2 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас: Хүрээмарал 0.0мм, Шинэжинст сумд 0.3 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуургатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Богд сумд 21 м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод болон бог малын сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын хэсэг.
2019-08-01.