Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 13.6-17.2 градус дулаан, говийн нутгаар 17.2-27.4 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 15.0-23.4 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: +30 градусыг давж Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Жинст сумуудад 5-6 өдөр, Эхийнголд 8 өдөр халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-25 градус дулаан, говийн нутгаар 21-34 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 22-36 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 66 градус хүрч, халсан хоногийн тоо 10 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар бороо орсон. Хангайн бүсийн нутгаар 13.7-59.3 мм, хээр талаар 4.2-17.8мм, говийн бүс нутгаар 4.5-30.1 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Заг сумд 59.3 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас: Бууцагаан, Баянлиг сумуудад 4.2-4.5 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуургатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Баянхонгорт 21 м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод болон бог малын сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 1-3 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын хэсэг.
2019-07-21.