Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 11.4-14.2 градус дулаан, говийн нутгаар 15.2-26.1 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 15.4-21.2 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: +30 градусыг давж Богд, Баацагаан, Баянлиг, Баянговь, Жинст сумуудад 1-3 өдөр, Эхийнголд 10 өдөр халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 17-22 градус дулаан, говийн нутгаар 23-33 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 22-30 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 66 градус хүрч, халсан хоногийн тоо 10 өдөр байсан.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадас орсон. Хангайн бүсийн нутгаар 1.6-7.3 мм, хээр талаар 0.2-3.2 мм, говийн бүс нутгаар 0.0-3.7 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Галуут сумд 7.3 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас: Баянговь сумд 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй байсан байна.
Салхины хамгийн их хурд: Богд сумд 24 м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөж байна. Малчид зусландаа бууж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 3-5 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
Тойм бичсэн:
ХААЦУ-ын ахлах техникч Л.Цэрмаа.